Монголын Хуульчдын холбооны Эдийн засгийн эрх зүйн хорооноос зохион байгуулдаг “Law and Economic” цуврал уулзалтын ээлжит дугаарт Монголын Хуульчдын холбооны гишүүн, АНУ-ын Нью-Йорк мужийн барын холбооны шалгаруулалтад тэнцсэн хуульч, Би Ди Эф Инвестор ХХК-ийн Хуулийн бодлогын зөвлөх Э.Цэлмэг хүрэлцэн ирж ““Компанийн эд хөрөнгө хувьцаа эзэмшигчийн эд хөрөнгөөс зааглагдах зарчим” /Commingling of Funds and Assets of company and its shareholder/” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлээ.
Тус сэдвийн хүрээнд компанийн тухай ойлголтууд, Компанийн тухай хуулийн зохицуулалт, Монгол Улсын шүүхийн практик, АНУ шүүхийн практикийн талаар мэдээлэл солилцож өнөөгийн хэрэгжиж буй хууль, эрх зүйн хүрээнд шаардлагатай зохицуулалтын талаар харилцан яриа өрнүүлсэн юм.
Тус өглөөний уулзалтад идэвхтэй оролцож, цаг заваа зориулан хүрэлцэн ирсэн нийт хуульчдадаа талархал илэрхийлье.