Азийн про боно 13 дахь чуулга уулзалтыг 2025 оны 10 дугаар сарын 03-05-ны өдрүүдэд Монголд зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд Азийн про боно чуулга уулзалтыг санаачлагч “Babseacle” байгууллагын Ерөнхий захирал Брюс Ласки, Гүйцэтгэх захирал Вэнди Морриш нар өнөөдөр өмгөөллийн хуулийн этгээдийн төлөөлөлтэй өглөөний уулзалт зохион байгууллаа.
Уулзалтаар Азийн про боно чуулга уулзалтын талаар мэдээлэл өгч, өмгөөллийн хуулийн этгээдүүд хуульчийн про боног хэрхэн явуулдаг талаарх улс орнуудын туршлагыг хуваалцаж, санал солилцсон юм.