Шүүхийн ил тод байдал: Шүүгчийн тусгай санал ба саналын тооны харьцааг нийтлэх шаардлага
Монгол Улсын шүүх эрх мэдлийн шинэчлэлийн үзэл санаа цаашид ч тодорхой үе шаттайгаар хэрэгжинэ гэдэг нь гарцаагүй бөгөөд тэрхүү үзэл санааны үргэлжлэл болгох үүднээс шүүх эрх мэдлийн үйл ажиллагааны хүрээнд дэлхий дахинаа түгээмэл хүлээн зөвшөөрөгдсөн үнэт зүйлс, ойлголтыг нутагшуулах, тэдгээрийг хөгжүүлэх бодит хэрэгцээ, шаардлага байна хэмээн судлаач, шүүгчдийн зүгээс үзэж, Монгол Улсын шүүхийн үйл ажиллагаа, хууль зүйн шинжлэх ухааны эргэлтэд оруулах зорилгоор энэхүү эрдэм шинжилгээний өгүүллээрээ дараах асуудлуудыг судалж, тодорхой үр дүнд хүрэх зорилт тавьсан болно. Үүнд: - Шүүгчийн тусгай саналын талаарх ойлголт, түүнийг нийтэд нийтлэх ач холбогдлын талаар судлах; - Шүүхийн шийдвэрт шүүгчийн саналын харьцааг тусгах, нээлттэй болгох хэрэгцээ, шаардлагыг судлах;