Эвлэрүүлэн зуучлалыг дэмжих асуудал эрхэлсэн хорооны Удирдах Зөвлөлийн хоёр гишүүн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтэй өгсөнтэй холбогдуулан тус сул орон тоог нөхөх нөхөн сонгуулийг 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрүүдэд зохион байгуулахаар зарлалаа.
Нэр дэвшүүлэх ажиллагаа: 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 11:00 цагт эхэлж, 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 18:00 цаг хүртэл, Санал өгөх ажиллагаа: 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 09:00 цагаас 04 дүгээр сарын 25-ны өдрийн 18:00 цаг хүртэл тус тус явагдана. Жич: Тус хорооны нийт гишүүд та бүхэн www.mglbar.mn цахим хуудаст гишүүний эрхээрээ нэвтэрч сонгуульдаа идэвхтэй оролцоно уу. Цахим сонгуулийн платформтой ажиллах зааварчилгаатай сайтар танилцана уу.
Холбоо барих: 70116364/2/