Монголын Хуульчдын холбооны Эдийн засгийн эрх зүйн хорооноос зохион байгуулдаг “LAW AND ECONOMICS” цуврал өглөөний уулзалтыг “Компанийн эд хөрөнгө хувьцаа зэмшигчийн эд хөрөнгөөс зааглагдах зарчим” /Commingling of Funds and Assets of company and its shareholder/ сэдвээр зохион байгуулах гэж байна.
Энэ удаагийн уулзалтын зочноор Монголын Хуульчдын холбооны гишүүн, АНУ-ын Нью-Йорк мужийн барын холбооны шалгаруулалтад тэнцсэн хуульч, "Би Ди Эф Инвестор" ХХК-ийн Хуулийн бодлогын зөвлөх Э.Цэлмэг оролцох бөгөөд хуульчид та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.
Хэзээ: 2025.04.18-ны өдрийн 07:30 цагт
Хаана: Чингис хааны музейн 1-р давхар, “Muse” кофе шоп
Бүртгэл: Та https://forms.gle/C5sNtot1Yj8fDjRc7 холбоосоор орж бүртгүүлнэ үү.
❗️Жич: Суудлын тоо хязгаартай тул уулзалтад баталгаатай оролцох тохиолдолд дээрх линкээр бүртгүүлэн бусдыгаа хүндэтгэн цагтаа хүрэлцэн ирнэ үү.