Захиргааны эрх зүйн хорооноос "Минийн дуртай захиргааны эрх зүй" цуврал уулзалтын хүрээнд “Үндсэн хууль дахь Нийтийн өмчийн үзэл баримтлал /§6.2/” сэдэвт уулзалтыг 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр зохион байгууллаа.
Тус уулзалтын панелистаар Захиргааны эрх зүйн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн, Өмгөөллийн "Прайм партнерс" ХХК-ийн партнер, өмгөөлөгч А.Түвшинтөгс оролцов.
Тэрбээр дээрх сэдвийн хүрээнд 1992 оны Үндсэн хууль дахь “төрийн өмч” хэмээх ойлголт болон 2019 оны Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр хуульчилсан “төрийн нийтийн өмч”-ийн үзэл баримтлал, тэдгээрийн ялгаа, нийтийн өмчийн төрөл, хэлбэрийн тухай тайлбарлаж, захиргааны эрх зүйн чиглэлээр ажиллаж буй хуульч, судлаач, эрх зүйч нартай сонирхолтой яриа өрнүүлэв.