Монголын Хуульчдын холбооноос Азийн про боно 13 дахь чуулга уулзалтыг 2025 оны 10 дугаар сарын 03-05-ны өдрүүдэд УБ хотод зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд Азийн про боно чуулга уулзалтыг санаачлагч “Babseacle” байгууллагын үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал Брюс Ласки, Гүйцэтгэх захирал Вэнди Морриш, Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл нар өнөөдөр Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Феликс Гленк, Нээлттэй нийгэм форумын Эрх зүйн хөтөлбөрийн менежер П.Бадамрагчаатай уулзлаа.
Уулзалтаар Азийн про боно чуулга уулзалтын талаар мэдээлэл өгч, тус чуулга уулзалтыг зохион байгуулахад Ханнс-Зайделийн сан, Нээлттэй нийгэм форум хэрхэн хамран ажиллах талаар санал солилцсон бөгөөд тус байгууллагуудын зүгээс дэмжиж ажиллахаа илэрхийллээ.