Монголын Хуульчдын холбоо нь 2019 оноос хойш жил бүрийн 05 дугаар сарын 01-ний өдрийг “Хуульчийн про боно өдөр” болгон улс орон даяар тэмдэглэсээр ирсэн.
Тус үйл ажиллагаанд Хуульчдын холбооны гишүүн хуульчид, төрийн болон төрийн бус 20 гаруй байгууллагууд хамтран иргэдэд хууль, эрх зүйн анхан шатны зөвлөгөө мэдээлэл өгөх, зарим нэг төрлийн төрийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх, Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хичээл заах байдлаар зохион байгуулдаг.
Хуульчид та бүхнийг хуульчийн нийгэмд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх ажлын хүрээнд 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Нийслэлийн төв талбай, Нэгдсэн үйлчилгээний төвүүд, анхан шатны болон хялбар ажиллагааны тойргийн шүүх, алслагдсан дүүргийн хороодод үнэ төлбөргүй хууль зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллахыг урьж байна.
Бүртгэл 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийг дуустал явагдах бөгөөд дараах линкээр бүртгүүлнэ үү.
Бүргүүлэх линк: https://forms.gle/7VigQcQiHTgcLtet7
Дэлгэрэнгүй мэдээллийг мэргэжилтэн Г.Сарангэрэл /70116364-3/-тэй холбогдон авна уу.