Монголын Хуульчдын холбооны Эдийн засгийн эрх зүйн хорооноос зохион байгуулдаг “LAW AND ECONOMICS” цуврал өглөөний уулзалтыг “Хөрөнгө оруулагчдад хууль зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлэхэд хуульчийн зүгээс анхаарвал зохих асуудлууд” сэдвээр зохион байгуулах гэж байна.
Энэ удаагийн уулзалтын зочноор “Грата Интернэшл Монголиа” олон улсын хуулийн фирмийн партнер, “Бизнесийн эрх зүй” номын зохиогч, хууль зүйн болон бизнесийн эдийн засгийн магистр В.Болормаа оролцох бөгөөд хуульчид та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.
Хэзээ: 2025.03.26-ны өдрийн 07:30 цагт
Хаана: Чингис хааны музейн 1-р давхар, “Muse” кофе шоп
Бүртгэл: Та https://forms.gle/8qXM18fNM7MTyzwz6 холбоосоор орж бүртгүүлнэ үү.
Жич: Суудлын тоо хязгаартай тул уулзалтад баталгаатай оролцох тохиолдолд доорх линкээр бүртгүүлэн бусдыгаа хүндэтгэн цагтаа хүрэлцэн ирнэ үү.