Монголын Хуульчдын холбооны Эвлэрүүлэн зуучлалыг дэмжих асуудал эрхэлсэн хорооноос гишүүдээ идэвхжүүлэх, хорооны үйл ажиллагааг таниулах зорилгоор нийт гишүүдийнхээ дунд нээлттэй өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Энэхүү өдөрлөгийн үеэр хорооны нэрийг өөрчлөх эсэх асуудлыг хэлэлцэх, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулахын зэрэгцээ “Хувь хүний хөгжил” сэдвээр сонирхолтой мэдээлэл хуваалцах болно.
Хэзээ: 2025.04.26-ны бямба гарагт
Хаана: "ОРШИЛ РЕСОРТ" амралтын газар (Гачууртын эцсээс 15 км-Шар хоолойн аманд байрладаг)
Бүртгүүлэх: 2025 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн 17:00 өдрөөс өмнө https://forms.gle/sS6MaLLMFTVU8iXF6 холбоосоор орж бүртгүүлнэ үү.
Жич: Эвлэрүүлэн зуучлалыг дэмжих хорооны гишүүд хамрагдахыг анхаарна уу. (Гишүүнээр элсээд хамрагдаж болно)
Холбоо барих: 98066116