Монголын Хуульчдын холбоо нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” үйл ажиллагааны хүрээнд сар бүрийн 3 дахь долоо хоногийн Лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх өдрийг тогтмол зохион байгуулдаг.
Энэ удаагийн зөвлөгөө өгөх өдөрт Хүний эрхийн Үндэсний Комисс хамтран оролцож, байгууллагын үйл ажиллагааны чиглэл, гомдол, мэдээлэл хүлээн авах, шалган шийдвэрлэхтэй холбоотой асуудлаар зөвлөгөө мэдээлэл хүргэх ба Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны хуульч, өмгөөлөгчид иргэдэд анхан шатны хууль эрх зүйн зөвлөгөө өгч ажиллахаар боллоо.
Хэзээ: 2025.04.16-ны өдрийн 09:00-16:00 цагт
Хаана: Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд /Драгон, Мишээл, Дүнжингарав, Баянхошуу, Сэлбэ, Хорооллын эцсийн E-март, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар - Яармаг/
Мөн 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар зөвлөгөө өгнө.
Иргэн Та өөрт тулгарч буй хууль, эрх зүйн асуудлаар үнэ төлбөргүй зөвлөгөө аваарай.