Монголын Хуульчдын холбооны Эдийн засгийн эрх зүйн хорооноос зохион байгуулдаг “Law and Economic” цуврал уулзалт өнөөдөр “Хөрөнгө оруулагчдад хууль зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлэхэд хуульчийн зүгээс анхаарвал зохих асуудлууд” сэдвээр явагдлаа.
Тус уулзалтын панелистаар "Грата Интернэшл Монголиа" олон улсын хуулийн фирмийн партнер, “Бизнесийн эрх зүй” номын зохиогч В.Болормаа оролцож, хөрөнгө оруулагчдад хууль зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлэхэд анхаарах асуудлууд, хууль зүйн мэдээллийг тогтмол бэлтгэхийн ач холбогдол, олон улсын хуульчийн рэйкингийн талаар мэдээлэл өгөхийн зэрэгцээ үйлчлүүлэгчийнхээ талаар судлах хэрэгцээ шаардлага зэрэг олон дэд сэдвээр сонирхолтой ярилцлага өрнүүлж, өөрийн туршлагыг хуваалцлаа. Мөн энэ үеэр англи, монгол хэлээр хэвлүүлсэн “Бизнесийн эрх зүй” бүтээлээ танилцуулсан.
Энэ удаагийн өглөөний уулзалтад идэвхтэй оролцсон нийт хуульч, эрх зүйчид болон өөрийн үнэт цагийг зориулж сонирхолтой, ач холбогдол бүхий сэдвээр мэдээлэл хуваалцсан панелист В.Болормаад талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье.