Монголын Хуульчдын холбоо нь Азийн про боно 13 дахь чуулга уулзалтыг 2025 оны 10 дугаар сарын 03-05-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд Азийн про боно чуулга уулзалтыг санаачлагч “Babseacle” байгууллагын үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал Брюс Ласки, Гүйцэтгэх захирал Вэнди Морриш нар өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Амгалантай уулзлаа.
Уулзалтаар Азийн про боно чуулга уулзалтын талаар мэдээлэл солилцсон бөгөөд тус чуулга уулзалтыг зохион байгуулахад Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын зүгээс дэмжин ажиллаж, олон чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийллээ.