Монголын Хуульчдын холбооны Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хорооноос Азийн Про боно чуулга уулзалтыг санаачлагч Babseacle байгууллагатай хамтран “Хуульчийн про боно үйл ажиллагааны хөгжил, дэлхийн чиг хандлага – өнгөрсөн, одоо, ирээдүй” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгуулах гэж байна.
Уулзалт, хэлэлцүүлэгт Babseacle байгууллагыг үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Брюс Ласки, гүйцэтгэх захирал Вэнди Морриш нар оролцож, Про боно үйл ажиллагааны тухай ойлголт, дэлхийн чиг хандлага, хөгжлийн талаар сонирхолтой мэдээлэл өгч, илтгэл хэлэлцүүлэн оролцогчдын сонирхсон асуултад хариулах юм.
Оролцох сонирхолтой хуульчид 2025 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 14:00 цагаас өмнө https://forms.gle/tJ411onT4Hh974it6 холбоосоор бүртгүүлнэ үү. Суудлын тоо хязгаартай!
Дэлгэрэнгүй мэдээллийг МХХ-ны Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хороо хариуцсан мэргэжилтэн Г.Сарангэрэлтэй 70116364 /3/ дугаарын утсаар холбогдож авна уу.