Анхдугаар үндсэн хуулиа баталж, Тусгаар улсаа тунхагласан түүхт 91 жилийн ойн баярын мэндийг нийт хуульчид болоод Монголынхоо ард түмэнд хүргэе!
1924 оны энэ өдөр "Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд найрамдах бүрэн эрхт Ард Улс" хэмээн дотоод, гадаадад тунхаглан зарлаж, хуульчлан бататгасныг ХХ зууны түүхэн дэх онцгой үйл явдал гэдгийг монголчууд бид мэднэ.
Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, Үндсэн хуульт төрийн байгуулалтын үндэс суурийг тавьсан АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 26-ны өдрийн баярын мэндийг дахин дэвшүүлье!
Монгол төрийн цааз эрхэмж мэргэн, алтан буулга нь цэцэн байх болтугай!
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ГҮНБИЛЭГ