Тус холбоонд хууль ёсны эрх, ашиг сонирхлоо хамгаалуулахаар гэрээний эрх зүйн маргаанд өмгөөллийн туслалцаа үзүүлдэг хуулийн этгээдийн мэдээллийн талаарх хүсэлт ирүүлсэнтэй холбогдуулж, дор дурьдсан ажлын туршлагатай хуулийн нөхөрлөлүүд өөрсдийн мэдээллийг 2015 оны 11 дүгээр сарын 25-ны дотор ирүүлнэ үү.
- Гэрээний эрх зүйн маргаанаар 10-аас доошгүй жил өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлж байгаа мэргэшсэн хуульчтай;
- Нийлбэр дүнгээрээ 7 тэрбум төгрөгөөс дээш үнийн дүнтэй иргэний хэрэг маргаанд хариуцагчийг шүүхэд төлөөлж оролцож байсан;
- Өмгөөллийн үйлчилгээ үзүүлсэн нийт иргэний эрх зүйн маргааны 80-аас доошгүй хувийг шүүхээр амжилттай шийдвэрлүүлж байсан;
- Монголын Хуульчдын холбоонд бүртгэлтэй.
Монголын Хуульчдын холбооны Тамгын газар
Утас: 70116995