Монголын Хуульчдын холбооны зөвлөлийн ээлжит бус хурал 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Хуульчдын танхимд хуралдлаа.
Тус хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэж, шийдвэрлэсэн байна.
Хуульчдын холбооны Тамгын газрын даргаар хуульч Цогийн Ганболдыг томиллоо.
Хуульчдын холбооны Тамгын газрын бүтэц, орон тоог нийт 4 хэлтсээс бүрдсэн, 38 хүний орон тоотойгоор шинэчлэн баталсан байна. /Бүтэц, орон тоон зураглалыг ЭНД ДАРЖ үзнэ үү./