Хуулийн төв байгууллагуудын ажилтан, албан хаагчдын дунд спортын таван төрлөөр зохион байгуулж буй тэмцээн өнөөдөр 14:00 цагт шатраар эхэллээ.
Уламжлал болсон энэхүү “Шилжин явах цом”-ын төлөөх тэмцээнийг энэ жил Монголын Хуульчдын холбоо зохион байгуулж буй бөгөөд Хууль зүйн яам, Үндсэн хуулийн цэц, Улсын Дээд шүүх, Улсын ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Монголын Хуульчдын холбоо, Монгол Улсын ба Үндэсний арбитр, Өмгөөлөгчдийн холбоо зэрэг есөн байгууллагын баг тамирчид өрсөлдөж байна.
Тус тэмцээн шатар, биллъяард, ширээний теннис, гар бөмбөг, сагсан бөмбөг гэсэн таван төрлөөр 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдрүүдэд болно.
Тэмцээний хуваарийг ЭНД ДАРЖ сонирхоно уу!