Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
Монгол Улсын Ерөнхийлөгчийн томилгоо шүүгчдийн нийтлэг эрх ашгийг хөндөж байна гэв

Монголын Хуульчдын холбооны Хуульчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах асуудал эрхэлсэн хорооноос “Шүүгчийн хараат бус байдал ба томилгоо” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг 2015 оны арван нэгдүгээр сарын 2-нд Хуульчдын танхимд зохион байгууллаа. Энэхүү хэлэлцүүлэг нь Хуульчдын холбоонд хүсэлт гаргаад буй эрх нь зөрчигдсөн хуульч нарын асуудлыг хэрхэн шийдвэрлэх, ямар гарц байгааг ярилцах зорилготой байлаа.

 

Хэлэлцүүлгийг Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Гүнбилэг нээж үг хэлсэн бөгөөд хэлэлцүүлэгт Хуульчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах хорооны гишүүдээс гадна Хууль зүйн яам, Шүүхийн ерөнхий зөвлөлийн төлөөлөл болон шүүгчид, өмгөөлөгчид, судлаачид оролцож өөрсдийн байр сууриа илэрхийллээ.

 

Тус хэлэлцүүлгийн гол илтгэл нь Хуульчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах асуудал эрхэлсэн хорооны дарга Ж.Ариунаагийн илтгэсэн “Шүүгчийн хараат бус байдал ба томилгоо” сэдэв байсан юм. Тэрбээр илтгэлдээ “Шүүгчийг үндэслэлгүйгээр чөлөөлөөд, үндэслэлгүйгээр томилохгүй байх эрх Ерөнхийлөгчид бий юу” гэдгийг онцолж байв. Мөн “Нэгэнт шалгуур болзлыг хангаж томилогдсон шүүгчийг хугацаа заахгүй томилдог бөгөөд шүүгчийн өөрийнх нь саналаас гадуур сэлгэх, шилжүүлэх асуудал байж болохгүйг мөрдлөгө болгох хэрэгтэй”-г хэлсэн юм.

 

Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шүүгчдийг албан тушаалаас чөлөөлсөн боловч зарим хуульчийг шүүгчээр дахин томилоогүйгээс гадна сэлгэн ажиллуулсан. Үүнтэй холбоотойгоор нэр бүхий 13 хуульч Монгол Улсын Ерөнхийлөгчийн шүүгчдийн томилгоотой холбоотойгоор зөрчигдсөн эрхээ хамгаалуулах тухай, нэр бүхий 2 шүүгч Холбооны дүрмийн 1.1 дүгээр зүйлийн 2-т заасны дагуу өөрсдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулах тухай хүсэлтийг Хуульчдын холбоонд гаргасан байна.

 

Үүнийг Хуульчдын эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалах асуудал эрхэлсэн хорооноос судалж үзээд, шүүгчдийн нийтлэг эрх ашиг зөрчигдсөн төдийгүй Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан бие даасан, хараат бус, халдашгүй байдлыг зөрчсөн байна гэж үзсэн юм. Иймд Шүүхийн ерөнхий зөвлөлд үндэслэлгүйгээр сэлгэн ажиллуулсан шүүгч нарыг буцаан томилуулах талаар албан хүсэлт өгчээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчид “Шүүгчийн албан тушаалд томилоогүй талаар албан ёсны хариу” хүссэн албан бичиг хүргүүлсэн байна. Тус албан бичгийн хариуд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс “Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т заасны дагуу нэр дэвшсэн хуульчдаас томилох, татгалзах эрх Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд байгаа. Тиймээс холбогдох газар нь хандана уу” гэсэн хариуг ирүүлсэн байна. Харин Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас “...томилохоос татгалзсан тохиолдолд үндэслэлээ тайлбарлах хуулийн зохицуулалт байхгүй байна” гэсэн албан тоотыг ирүүлээд байгаа аж.   

 

Энэ асуудал одоог хүртэл шийдвэрлэгдээгүй байгаа нь шүүгчдийн нийтлэг эрх ашгийг хөндөж байгаа төдийгүй хараат бус байдалд нь сөргөөр нөлөөлсөөр байгаа билээ. Иймд Хуульчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах асуудал эрхэлсэн хорооноос шат дараатай арга хэмжээ авч байгаа бөгөөд үүний нэг алхам нь энэ удаагийн хэлэлцүүлэг юм.

 

Тус хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс дээрх асуудал нь Үндсэн хуулийн цэцийн шийдвэрлэх асуудал гэдгийг онцолж байлаа.

 

Хэлэлцүүлгийн видео бичлэгийн Нэгдүгээр хэсгийг ЭНД дарж, Хоёрдугаар хэсгийг ЭНД дарж үзнэ үү.

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР”-ӨӨР ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ АЖИЛЛАХ ХУУЛЬЧДЫГ БҮРТГЭЖ БАЙНА
2 цаг 10 мин
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2 цаг 12 мин
“LAW AND ECONOMICS” ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО
2 цаг 13 мин
ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДҮҮДИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
9 цаг 57 мин
ХАННС ЗАЙДЕЛИЙН САН, НЭЭЛТТЭЙ НИЙГЭМ ФОРУМЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
Уржигдар 16 цаг 50 мин
ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ
Уржигдар 15 цаг 32 мин
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-15 17:15
"BABSEACLE"-ИЙНХЭН АЗИЙН САН, IDLO-ЫН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА
2025-04-15 17:11
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ ДЭМЖИХ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРООНЫ ГИШҮҮДИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2025-04-11 13:51
"BABSEACLE"-ИЙНХЭН УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-14 17:47
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-14 16:49
АЗИЙН ПРО БОНО 13 ДАХЬ ЧУУЛГА УУЛЗАЛТЫГ МОНГОЛД ЗОХИОН БАЙГУУЛНА
2025-04-14 16:47
УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН 2 ГИШҮҮНИЙ СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ЦАХИМ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2025-04-14 10:50
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГНӨ
2025-04-11 16:33
ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛСАН ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2025-04-10 14:57
“МИНИЙ ДУРТАЙ ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙ” ЦУВРАЛ УУЛЗАЛТ БОЛЛОО
2025-04-10 14:01
 ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ЯАМТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2025-04-09 12:56
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2025-04-08 13:48
“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨГЖИЛ, ДЭЛХИЙН ЧИГ ХАНДЛАГА – ӨНГӨРСӨН, ОДОО, ИРЭЭДҮЙ” СЭДЭВТ УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2025-04-08 13:32
“LAW AND ECONOMICS” ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА
2025-04-07 09:57