Хуулийн төв байгууллагуудын ажилтан, албан хаагчдын дунд уламжлал болгон зохион байгуулж ирсэн “Шилжин явах цом”-ын төлөөх спортын тэмцээнийг Монголын Хуульчдын холбооноос зохион байгуулах гэж байна.
Тус тэмцээн шатар, биллъяард, ширээний теннис, гар бөмбөг, сагсан бөмбөг гэсэн таван төрлөөр 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдрүүдэд болох юм.
Иймд эрхэм хуульчид, хуулийн байгууллагын ажилтан, албан хаагчид та бүхнийг тэмцээнд идэвхтэй оролцохыг уриалж байна.
Тэмцээний зохион байгуулалттай холбоотой мэдээллийг тус холбооны мэргэжилтэн Ц.Анхтуяа /Утас:99186562/-тай холбогдож авна уу,
Удирдамжийг ЭНД дарж харна уу!