Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
Төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэхэд төрийн дэмжлэг хэрэгтэй байна

Төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх асуудал эрхэлсэн хорооны мэргэжилтэн Ц.Анхтуяатай ярилцлаа.

 

-Танай хороо ямар зорилтыг дэвшүүлэн ажилладаг юм бэ? 

-Манай хороо нь хууль дээдлэх, шударга, ил тод байх, гишүүд санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх зарчмыг удирдлага болгон ажилладаг. Түүнчлэн Монголын Хуульчдын холбооноос явуулж буй бүхий л үйл ажиллагааг дэмжин оролцох, хорооны бүтэц, зохион байгуулалтыг сайжруулах, гишүүдийнхээ идэвх санаачилга, оролцоог нэмэгдүүлэх зорилтуудыг өмнөө тавин ажиллаж байна.

 

-Төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх ажил ямар зохион байгуулалтаар явагдаж байна вэ?

-Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу Хуульчдын холбоо төлбөрийн чадваргүй иргэдэд өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулах чиг үүрэгтэй. Энэ үүргийнхээ хүрээнд манай хорооноос Төлбөрийн чадваргүй иргэнд хууль зүйн туслалцаа үзүүлэх түр журмын төслийг боловсруулж, Хуульчдын холбооны зөвлөлийн 2014 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн хурлаар батлуулсан. Энэ түр журам батлагдсанаар төлбөрийн чадваргүй иргэнээс тодорхой төрлийн асуудлаар туслалцаа авахаар ирүүлсэн хүсэлт, өргөдлийг хүлээн авах, хуульчдын холбооны гишүүн, хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх эрх бүхий хуульчид хуваарилахтай холбоотой зохицуулалт ойлгомжтой болсон.

 

-Төлбөрийн чадваргүй иргэн танай хороонд хэрхэн хандах вэ?

-Эрүүгийн хэргийн хохирогч, захиргааны зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх болон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч зэрэг төлбөрийн чадваргүй иргэн манай хороонд хандах боломжтой. Ингэхдээ Үндэсний статистикийн хороо, нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран баталсан аргачлалын дагуу өрхийн мэдээллийн нэгдсэн санд орсон амьжиргааны түвшин нь ядуурлын шугамаас доогуур болохыг нотлосон тодорхойлолт болон хууль зүйн туслалцаа хүссэн өргөдөл, холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн Хуульчдын холбооны Тамгын газарт хүлээлгэн өгөх юм.

 

-Танай хороонд ирсэн өргөдөл хэдээр тоологдож байх юм?

-Манай хороо нь 2014 оны хоёрдугаар сарын 13-ны өдрөөс эхлэж иргэдийн өргөдлийг хүлээж авсан. Үүнээс хойш нийт 199 өргөдөл, хүсэлт ирсний 93 нь эрүүгийн хэргийн хохирогч, 97 нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч, 4 нь захиргааны хэргийн оролцогч, 5 нь хууль зүйн зөвлөгөө авах асуудлаар хандсан байна. Одоогоор эрүүгийн хэргийн хохирогчоос ирсэн өргөдлийн 12 нь шийдвэрлэгдээгүй байгаа. Үүний шалтгаан нь төлбөрийн чадваргүй эсэх нь тодорхой бус, өмгөөлөгч олдохгүй байсан эсхүл зарим иргэнд хууль зүйн туслалцаа шаардлагагүй болсон зэрэгтэй холбоотой.  Манай хороо нь иргэдэд хүрч ажиллахын тулд “Гэр бүлийн радио” болон Хууль зүйн үндэсний хүрээлэнтэй хамтран бэлтгэдэг “Хуулийн цаг” нэвтрүүлэгт хорооны гишүүн өмгөөлөгчдийг оролцуулж, зөвлөгөө мэдээлэл өгч байсан. Мөн Хууль зүйн үндэсний хүрээлэнтэй хамтарч дүүргүүдийн захын хороодод очиж иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгсөн.

 

-Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль хэрэгжиж  эхэлснээр Өмгөөлийн тухай хууль хүчингүй болсон. Ингэснээр өмнө нь төрөөс төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэхэд олгож байсан санхүүжилт зогссон. Тэгэхээр одоо энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэж байна?

-Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2-т “...төлбөрийн чадваргүй иргэнд үзүүлэх өмгөөллийн үйлчилгээний зардлыг төр хариуцна” гэж заасан боловч санхүүжилтийг нь хаанаас хэрхэн яаж олгох, хэдий хэмжээний санхүүжилт ямар журмаар гаргаж өгөх зэрэг зохицуулалтыг нарийвчлан заагаагүй. Тиймээс төлбөрийн чадваргүй иргэдэд туслалцаа үзүүлэх ажилд хүндрэл гарч байна.

 

-Тэгэхээр одоо төлбөрийн чадваргүй иргэдэд өмгөөллийн үйлчилгээ үзүүлсэн өмгөөлөгч ямар ч урамшуулал авахгүй байгаа гэсэн үг үү?

-Тийм ээ. Гэхдээ Монголын Хуульчдын холбооны Хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулах, багц цаг тооцох журамд “Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаанд зарцуулсан 40 цагт нэг багц цаг тооцно” гэсэн зохицуулалтыг оруулж өгсөн нь багагүй дэмжлэг болж байна.

 

-Урамшуулал авахгүй болохоор өмгөөлөгчид хэрхэн хандаж байх юм?

-Манай хороонд ирсэн өргөдлийн дагуу 437 хуульч руу төлбөрийн чадваргүй иргэнд туслалцаа үзүүлэх боломжтой эсэхийг тодруулж холбогдсоноос 295 өмгөөлөгч туслах боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Өмнө нь урамшуулал олгож байсантай харьцуулахад өмгөөлөгчдийн хандах хандлага сул байгаа юм шиг санагддаг. Өмгөөлөгчид рүү залгахад “Өмнө нь төлбөр өгдөг байсан. Тэрийг нь ядаж өгөхгүй юм уу”, “Яагаад улсын өмгөөлөгчид хандахгүй байгаа юм”, “Өмгөөлөгчөөр ажиллахгүй байгаа, хэдэн сарын дараа болъё”, “Одоогоор боломжгүй байна” гэх зэргээр цааргалсан хариултыг өгдөг.

 

-Өмнө нь хэдий хэмжээний урамшуулал олгож байсан юм бэ?

-Өмгөөллийн тухай хууль хэрэгжиж байхад тус хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Төлбөрийн чадваргүй иргэний өмгөөллийн зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ. Энэхүү санхүүжилтийг Холбоонд олгох бөгөөд уг зардлыг санхүүжүүлэх, тайлан тооцоо гаргах журмыг  хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталж,  хэрэгжилтэд нь хяналт тавина” гэж заасан байсан. Энэ хүрээнд төлбөрийн чадваргүй иргэний өмгөөллийн хөлсний жишгийг тогтоож өгсөн байдаг. Тодруулбал, гэмт хэргийн хөнгөн, хүндээс нь хамаараад 12600-43200 хүртэл төгрөг олгож байсан. Мөн Эрүүгийн байцаан шийтгэх болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үе шатуудад өөр өөр өмгөөлөгч оролцсон тохиолдолд төлбөл зохих хөлсний 25-30 хүртэлх хувийг олгохоор заасан байдаг. Энэ нь 2003 онд Хууль зүйн сайдын баталж байсан үнэлгээ. Энэ талаар МӨХ-оос тодруулж асуухад, 2006 оноос хойш төрөөс санхүүжилт өгөөгүй. 2002 оны Өмгөөллийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3.8-д “Өмгөөлөгч жилд хоёр удаа төлбөрийн чадваргүй иргэнийг өмгөөлөх” үүрэгтэй гэж заасан учраас жил бүр хуулиар хүлээлгэсэн үүргээ биелүүлдэг байсан гэдгийг хэлж байна. Одоо манай хуульд энэ зохицуулалт байхгүй мөн санхүүжилтийг төрөөс олгохгүй байгаа. Хуульчдын холбооноос энэ тал дээр хуульчийг пробоно үйл ажиллагаанд татан оролцуулах, энэ төрлийн үйл ажиллагааг дэмжих чиглэлийг баримтлан ажиллаж байна.

 

-Тэгэхээр төлбөрийн чадваргүй иргэдэд туслалцаа үзүүлэхэд төрийн дэмжлэг хэрэгтэй байна гэсэн үг үү?

-Тийм ээ. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т “хууль зүйн туслалцаа авах эрхтэй”, 19 дүгээр зүйлийн 1-д “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж заасан байдаг. Тиймээс төлбөрийн чадваргүй иргэдэд зориулсан хууль зүйн үйлчилгээг төр хариуцах учиртай. Гэтэл хуульчид өөрсдөө энэ үүргийг хүлээж байна. Хуульчдын холбооноос үүнд санхүүжилт гаргах боломж ч хомс. Тиймээс төрөөс дэмжлэг хүсэхээс өөр аргагүй юм. Төр энэ үүргийнхээ дагуу зөвхөн гэмт хэрэгт холбогдсон хүмүүст биш төлбөрийн чадваргүйн улмаас хууль зүйн туслалцаа авах боломжгүй байгаа иргэддээ хууль зүйн туслалцаа үзүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зайлшгүй шаардлагатай. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэгт холбогдсон сэжигтэн, яллагдагчаас гадна эрүүгийн хэргийн хохирогч, бусад эрх зүйн харилцаанд оролцогчдын хууль зүйн туслалцааг үнэ төлбөргүй авах эрхийг хангахад төрөөс ямар нэгэн ялгаварлалгүйгээр зардлыг нь хариуцах учиртай юм.

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
“ОЛОН УЛСЫН АРИЛЖААНЫ АРБИТР” СЭДЭВТ СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛЛОО
2024-11-20 10:39
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГНӨ
2024-11-19 10:49
ӨМГӨӨЛӨГЧ ЦЭДЭНГИЙН ДЭЛГЭРНЯМД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2024-11-19 09:55
“Хиймэл оюун ухаан ба Шүүх эрх мэдэл” сэдэвт олон улсын хуралд Иргэний эрх зүйн хороо тэргүүн Г.Даваадорж оролцлоо
2024-11-18 11:06
“НИЙТИЙН ЗАЙЛШГҮЙ ХЭРЭГЦЭЭГ ҮНДЭСЛЭН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨХ ХАРИЛЦААНЫ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024-11-15 15:49
“ОЛОН УЛСЫН АРИЛЖААНЫ АРБИТР” СЭДЭВТ СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2024-11-14 15:57
ШИНЭ БҮТЭЭЛ МЭНДЭЛЛЭЭ
2024-11-13 12:39
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ ШАТРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛНО
2024-11-13 09:55
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2024-11-11 14:57
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО, ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРОО ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2024-11-08 11:54
ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ДҮРЭМ, ЁС ЗҮЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРООНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО
2024-11-08 11:19
“ХУУЛЬЧИЙН ЁС ЗҮЙН АСУУДАЛ, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ  ХУУЛЬЧДЫН СИМПОЗИУМ БОЛЛОО
2024-11-07 14:34
ЭМНЕСТИ ИНТЕРНЭШНЛИЙН ОЛОН УЛСЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРЫН ГАЗРЫН БОДЛОГО, ЭРХ ЗҮЙ ХАРИУЦСАН ДЭД ЗАХИРАЛ ЯН ВЕТЦЕЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2024-11-07 12:51
“ХУУЛЬЧИЙН ЁС ЗҮЙН АСУУДАЛ, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ ХУУЛЬЧДЫН СИМПОЗИУМЫН ХӨТӨЛБӨР
2024-11-05 16:02
“WHY MEDIATION? АРИЛЖААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТАЛААРХ КАНАД УЛСЫН САЙН ТУРШЛАГА” СЭДЭВТ ЧӨЛӨӨТ ЯРИЛЦЛАГА БОЛЛОО
2024-11-05 11:02
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2024-11-04 15:12
ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГА БОЛОН СЭТГҮҮЛЧДЭД ЗОРИУЛСАН ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЗӨВЛӨХ БАГ СОНГОН ШАЛГАРУУЛНА
2024-10-31 15:23
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛЛЫН НАМРЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
2024-10-30 16:49
“WHY MEDIATION? ” АРИЛЖААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТАЛААРХ КАНАД УЛСЫН САЙН ТУРШЛАГА" СЭДЭВТ ЧӨЛӨӨТ ЯРИЛЦЛАГА БОЛНО
2024-10-30 16:34
"ШҮҮХИЙН ЦАХИМЖИЛТ БА ЦАХИМ ХАВТАСТ ХЭРЭГ"
2024-10-30 11:24