Монголын Барилгын Үндэсний Ассоциацийн дэргэдэх Барилга, Дэд Бүтцийн Олон Улсын Арбитр (БДБОУА) нь арбитрчийн чиг үүргийг хараат бусаар, ёс зүйтэй, мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэж чадах иргэдийг нээлттэй зарчмаар сонгон шалгаруулж арбитрчдын жагсаалтад бүртгэх тул та бүхнийг нэрээ дэвшүүлж, сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Арбитрчдын жагсаалтад нэрээ дэвшүүлсэн иргэдэд зориулсан чиглүүлэх сургалтыг 2025 оны 5 дугаар сарын 3-ны Бямба гарагт 09:00-18:00 цагийн хооронд, мэргэшлийн шалгалтыг 5 дугаар сарын 4-ний Ням гарагт 10:00-18:00 цагийн хооронд тус тус зохион байгуулна.
Бүртгэл 2025 оны 4 дүгээр сарын 21-25, 28-30-ны өдрүүдэд Улаанбаатар хот 15141, Чингэлтэй дүүргийн 5-р хороо, Самбуугийн гудамж 24, МН Тауэр 8 давхарт Монголын Барилгын Үндэсний Ассоциацийн 806 тоотод ажлын цаг(09:00-18:00)-аар бүртгэнэ. Бүртгүүлэх заавар, бүрдүүлэх материалуудыг эндээс татаж авна уу. Лавлах утас: 80400433, 88104892.
МОНГОЛЫН БАРИЛГЫН ҮНДЭСНИЙ АССОЦИАЦИЙН
ДЭРГЭДЭХ БАРИЛГА, ДЭД БҮТЦИЙН ОЛОН УЛСЫН АРБИТР