Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХУУЛЬЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

   Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэлээр ахлуулсан ажлын хэсэг 2024 оны тавдугаар сарын 17,18-ны өдрүүдэд Өмнөговь аймагт ажиллалаа.

   Ажлын хэсэг нь Монголын хуульчдын холбооны үйл ажиллагааг тайлагнах, хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулах зорилготойгоор орон нутагт ажиллаж байгаа бөгөөд 3,5 багц цаг олгох хуульчийн үргэлжилсэн сургалтыг зохион байгуулсан. Тодруулбал, сургалтын хүрээнд “Татварын хуулиудын системчлэл ба хэрэглээ” сэдвээр Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч, хууль зүйн ухааны доктор (Ph. D)  П.Одгэрэл, “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг шалган шийдвэрлэхэд анхаарах асуудал” сэдвээр Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор П.Итгэл, “Нотариатын мэдэгдэх хуудас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах үндэслэл болох нь” сэдвээр Монголын Хуульчдын холбооны Нотариатчдын хөгжлийг дэмжих хорооны тэргүүн, Нотариатчдын танхимын Ерөнхийлөгч, хууль зүйн ухааны доктор Ч.Баянжаргал, “ИХШХША-ны эрх зүй: Хүсэлт гаргах, шийдвэрлэх, нотлох баримт гаргах цуглуулах бүрдүүлэх ажиллагаа” сэдвээр Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа, “Захиргааны ерөнхий хуулийн 47: Захиргааны акт илт хууль бус болох нь” сэдвээр Монголын Хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хорооны тэргүүн, Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ, Монголын Хуульчдын холбооны Өмгөөллийн нөхөрлөлийн хөгжлийг дэмжих асуудлыг эрхэлсэн хорооны тэргүүн, “Анта-партнерс” ХХН-ийн захирал, өмгөөлөгч Д.Түвшинтамир, “Сонгуулийн хууль тогтоомжийн хэрэглээ” сэдвээр Монголын Хуульчдын холбооны сургагч багш Г.Оюунболд нар тус тус хичээл заасан. Мөн энэ үеэр Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ш.Жолбарс Хуульчдын холбооноос хийж хэрэгжүүлсэн ажлыг тайлагнаж мэдээлэл өгсөн.

   Энэ удаагийн сургалтад Өмнөговь аймгийн 40 гаруй хуульч хамрагдаж хуульчийн үргэлжилсэн сургалтын 3.5 багц цагийг хангасан юм.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР”-ӨӨР ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ АЖИЛЛАХ ХУУЛЬЧДЫГ БҮРТГЭЖ БАЙНА
1 цаг 7 мин
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
1 цаг 9 мин
“LAW AND ECONOMICS” ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО
1 цаг 10 мин
ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДҮҮДИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
8 цаг 54 мин
ХАННС ЗАЙДЕЛИЙН САН, НЭЭЛТТЭЙ НИЙГЭМ ФОРУМЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
Уржигдар 16 цаг 50 мин
ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ
Уржигдар 15 цаг 32 мин
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-15 17:15
"BABSEACLE"-ИЙНХЭН АЗИЙН САН, IDLO-ЫН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА
2025-04-15 17:11
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ ДЭМЖИХ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРООНЫ ГИШҮҮДИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2025-04-11 13:51
"BABSEACLE"-ИЙНХЭН УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-14 17:47
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-14 16:49
АЗИЙН ПРО БОНО 13 ДАХЬ ЧУУЛГА УУЛЗАЛТЫГ МОНГОЛД ЗОХИОН БАЙГУУЛНА
2025-04-14 16:47
УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН 2 ГИШҮҮНИЙ СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ЦАХИМ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2025-04-14 10:50
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГНӨ
2025-04-11 16:33
ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛСАН ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2025-04-10 14:57
“МИНИЙ ДУРТАЙ ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙ” ЦУВРАЛ УУЛЗАЛТ БОЛЛОО
2025-04-10 14:01
 ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ЯАМТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2025-04-09 12:56
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2025-04-08 13:48
“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨГЖИЛ, ДЭЛХИЙН ЧИГ ХАНДЛАГА – ӨНГӨРСӨН, ОДОО, ИРЭЭДҮЙ” СЭДЭВТ УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2025-04-08 13:32
“LAW AND ECONOMICS” ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА
2025-04-07 09:57