Монгол Улсад Захиргааны хэргийн шүүх байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан “MOCK TRIAL-ЗХШ 20 ЖИЛ” шүүхийн мэтгэлцээний тэмцээнийг 2024 оны дөрөвдүгээр сарын 13-нд Захиргааны хэргийн шүүхийн байранд зохион байгуулна.
Тус мэтгэлцээний тэмцээнд 14 хууль зүйн их, дээд сургуулийн 75 оюутан оролцох бөгөөд тэднийг 16 хуулийн фирм дасгалжуулан өрсөлдөх гэж байна.
Монгол Улсад Захиргааны хэргийн шүүх байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан “MOCK TRIAL-ЗХШ 20 ЖИЛ” шүүхийн мэтгэлцээний тэмцээнд оролцогч оюутнууд болон тэднийг дасгалжуулах хуулийн фирмүүддээ амжилт хүсье!