Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
"ХУУЛЬ ЗҮЙН ҮЙЛЧИЛГЭЭ БА ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ (AI) ХЭРЭГЛЭЭ" СЭДЭВТ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА БОЛЛОО

    Монголын Хуульчдын холбооноос Өмгөөллийн “Прайсуотэрхаус Күүпэрс Легал” ХХН-тэй хамтран "Хууль зүйн үйлчилгээ ба хиймэл оюун ухааны (ai) хэрэглээ" сэдэвт уулзалт, ярилцлага 2024 оны дөрөвдүгээр сарын 04-ний өдөр зохион байгууллаа.

    Тус хэлэлцүүлэгт “PwC” олон улсын сүлжээ фирмийн Төв болон Зүүн Европ бүсийн хуулийн үйлчилгээ хариуцсан дарга, M&A (Mergers and Acquisition) хуульч Хью Овен зочин илтгэгчээр, Өмгөөллийн “Прайсуотэрхаус Күүпэрс Легал” ХХН-ийн хуулийн үйлчилгээ хариуцсан менежер, өмгөөлөгч Р.Мөнхжаргал ярилцлагын модератороор оролцсон.

   Хэлэлцүүлгээр хууль зүйн үйлчилгээ дэх хиймэл оюун ухааны хэрэглээ, түүхэн хөгжил, хиймэл оюун ухаанд суурилсан программыг хууль зүйн үйлчилгээнд ашиглаж буй байдал, үр дагавар, хиймэл оюун ухааны хэрэглээнд анхаарах ёс зүйн асуудлууд, хиймэл оюун ухааны хэрэглээний хуульчийн мэргэжилд үзүүлэх нөлөөлөл,  хиймэл оюун ухааны хэрэглээний хууль эрх зүйн орчин, цаашдын чиг хандлага зэрэг агуулгын хүрээнд олон улсын туршлагаас хуваалцаж, чөлөөт яриа өрнүүлсэн юм.

   Хэлэлцүүлгийн дараа Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл “PwC”-ийн Төв болон Зүүн Европ бүсийн хуулийн үйлчилгээ хариуцсан дарга, M&A (Mergers and Acquisition) хуульч Хью Овенийг хүлээн авч уулзсан. Уулзалтаар Монголын Хуульчдын холбоо болон “PwC” олон улсын сүлжээ фирмтэй цаашид хэрэгжүүлэх хамтын ажиллагааны талаар санал солилцсон.

    Сонирхуулахад, Прайсуотэрхаус Күүпэрс Легал” ХХН нь "PwC" олон улсын сүлжээ фирмийн Монгол дахь салбар бөгөөд төрөл бүрийн салбарын бизнесүүдэд хууль, эрх зүйн зөвлөх үйлчилгээг үзүүлдэг. Мөн гадаад болон дотоодын үйлчлүүлэгчдэд бизнес ба арилжааны гэрээ хэлцэл хийх, бүтцийн өөрчлөлт хийх, компанийг өөрчлөн байгуулах болоод холбогдох төслүүдийг хэрэгжүүлэх зэрэг үйл ажиллагаанд зөвлөгөө өгөхөөс гадна дотоодын хууль тогтоомжийн нийцлийг хангах асуудалд англи болон монгол хэлээр өндөр түвшний мэргэжлийн хууль зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР”-ӨӨР ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ АЖИЛЛАХ ХУУЛЬЧДЫГ БҮРТГЭЖ БАЙНА
Өчигдөр 17 цаг 14 мин
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
Өчигдөр 17 цаг 12 мин
“LAW AND ECONOMICS” ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО
Өчигдөр 17 цаг 11 мин
ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДҮҮДИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
Өчигдөр 09 цаг 27 мин
ХАННС ЗАЙДЕЛИЙН САН, НЭЭЛТТЭЙ НИЙГЭМ ФОРУМЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-16 16:50
ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2025-04-16 15:32
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-15 17:15
"BABSEACLE"-ИЙНХЭН АЗИЙН САН, IDLO-ЫН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА
2025-04-15 17:11
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ ДЭМЖИХ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРООНЫ ГИШҮҮДИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2025-04-11 13:51
"BABSEACLE"-ИЙНХЭН УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-14 17:47
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-14 16:49
АЗИЙН ПРО БОНО 13 ДАХЬ ЧУУЛГА УУЛЗАЛТЫГ МОНГОЛД ЗОХИОН БАЙГУУЛНА
2025-04-14 16:47
УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН 2 ГИШҮҮНИЙ СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ЦАХИМ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2025-04-14 10:50
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГНӨ
2025-04-11 16:33
ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛСАН ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2025-04-10 14:57
“МИНИЙ ДУРТАЙ ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙ” ЦУВРАЛ УУЛЗАЛТ БОЛЛОО
2025-04-10 14:01
 ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ЯАМТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2025-04-09 12:56
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2025-04-08 13:48
“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨГЖИЛ, ДЭЛХИЙН ЧИГ ХАНДЛАГА – ӨНГӨРСӨН, ОДОО, ИРЭЭДҮЙ” СЭДЭВТ УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2025-04-08 13:32
“LAW AND ECONOMICS” ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА
2025-04-07 09:57