Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл, Тамгын газрын дарга Ш.Жолбарс, Захиргааны эрх зүйн хорооны тэргүүн, шүүгч Т.Мөнх-Эрдэнэ, Удирдах зөвлөлийн гишүүн С.Халиунаа нар 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн Д.Мөнхтуяа, Улсын дээд шүүхийн дэргэдэх Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирал Д.Эрдэнэчимэг нарыг хүлээн авч уулзлаа.
Тус уулзалтаар захиргааны хэргийн шүүхийн 20 жилийн ойн хүрээнд хамтран хийх сургалт, хэлэлцүүлэг, семинар, эрдэм шинжилгээний хурал, спортын арга хэмжээний талаар санал солилцож, Захиргааны хэргийн шүүхийн 20 жилийн ойд зориулан “Mock Trial” шүүхийн мэтгэлцээний тэмцээнийг өмгөөллийн нөхөрлөлүүдийг оролцуулан зохион байгуулахаар боллоо.