Монголын Хуульчдын холбооны Эдийн засгийн эрх зүйн хорооноос зохион байгуулдаг “LAW AND ECONOMICS” цуврал уулзалтын ээлжит дугаарыг санхүү, татвар, нягтлан бодох бүртгэл, аудитын чиглэлээр давхар мэргэжил эзэмшсэн Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульчдыг хамруулан зохион байгуулахаар төлөвлөж байна.
Тус уулзалтаар Эдийн засгийн эрх зүйн хорооны үйл ажиллагааг идэвхжүүлэх , 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг ярилцах бөгөөд дээрх хос мэргэжил эзэмшсэн хуульч та бүхнийг уулзалтад оролцож санал бодлоо илэрхийлэхийг урьж байна.
Хаана: Чингис Хааны музейн 1 давхарт, Muse coffee shop
Хэзээ: 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 07:30-09:00 цагт болно.
Жич: Суудлын тоо хязгаартай тул уулзалтад баталгаатай оролцох тохиолдолд доорх линкээр бүртгүүлэн бусдыгаа хүндэтгэн цагтаа хүрэлцэн ирнэ үү. Та ЭНД дарж бүртгүүлнэ үү.