Монголын хуульчдын холбоо болон Байгаль орчин, аялал жуулчлалын яам 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр “Байгаль хамгаалагчдын улсын II чуулган”-ы үеэр Хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа. Хамтран ажиллах санамж бичгийг Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ нар үзэглэлээ.
Хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны эрх зүйн чиглэлээр хамтран ажиллах, энэ төрлийн үйл ажиллагаанд хуульчдын оролцоог нэмэгдүүлэх, чадавхжуулах, бодлого боловсруулах түвшинд хуульчдын дуу хоолойг хүргэх чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлж ажиллахаар боллоо.
Хамтран ажиллах санамж бичиг байгуулах үйл ажиллагаанд Захиргааны эрх зүйн хорооны Тэргүүн, шүүгч Т.Мөнх-Эрдэнэ, хорооны Удирдах зөвлөлийн гишүүн, өмгөөлөгч Б.Анхбаяр, Б.Баттогтох нар оролцлоо.