Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор “Б.Чимидийн нэрэмжит шагнал” 2024 эрдэм шинжилгээний бүтээлийн уралдааны сонгон шалгаруулалт зарлагдлаа.
Хамрах хүрээ:
Эрдэм шинжилгээний байгууллага;
Их, дээд сургууль;
Төрийн болон төрийн бус байгууллага.
Бүтээлд тавигдах шаардлага:
Судалгаа, шинжилгээнд суурилсан хууль тогтоох ажиллагааг хөгжүүлэх, парламентат ёс, парламент судлал, Үндсэн хуулийн эрх зүй, үндэсний эрх зүйн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр үнэ цэнэтэй, томоохон бүтээл байх;
Дотоод, эсхүл гадаадын нэр хүнд бүхий эрдэм шинжилгээний хэвлэл, сэтгүүлд нийтлэгдсэн, эсхүл бие даасан ном, бүтээл болон хэвлэгдсэн байх;
Бүтээлийн үр дүн, дэвшүүлсэн санаа, санал дүгнэлт, үзэл баримтлал, шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр нь тодорхой тооцоо үндэслэл, нотолгоо баримтаар нотлогдсон байх.
Бүрдүүлэх материал:
Нэр дэвшүүлж, хүсэлт ирүүлсэн байгууллагын эрдмийн зөвлөл, төрийн болон төрийн бус байгууллагын удирдах, төв байгууллагын хурлын протокол, шийдвэр;
Нэр дэвшигчийн эрдэм шинжилгээний бүтээлийн баталгаажсан жагсаалт;
Нэр дэвшиж байгаа бүтээлийн товч танилцуулга, гарсан үр дүн;
Нэр дэвшсэн бүтээлийн талаар тухайн салбарын хоёр эрдэмтний шүүмж;
Нэр дэвшсэн бүтээлээс дотоод, эсхүл гадаадын судалгааны бүтээлд эшлэл авсан тухай баримт;
Нэр дэвшигчийн анкет;
Ажил байдлын тодорхойлолт.
Шагналд нэр дэвшүүлсэн бүтээлийг 1 хувь ирүүлнэ. Ирүүлсэн материалыг буцаан олгохгүй болно.
Нэр дэвшүүлсэн байгууллагын ирүүлсэн хүсэлт, протокол, тодорхойлолт, холбогдох бусад баримт бичиг нь эрх бүхий этгээдийн гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажсан байна
Материал хүлээн авах хугацаа:
Нэр дэвшүүлсэн бүтээлийн талаарх материалыг 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор Монгол Улсын Их Хурлын Тамгын газар хүлээн авна.
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ https://www.parliament.mn/nn/41231/?mibextid=Zxz2cZ ЛИНК БОЛОН 51-265152 /хууль, эрх зүйн газар/ ДУГААРААР ХОЛБОГДОН ЛАВЛАНА УУ.