Монгол Улсад өмгөөлөгчдийн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 95 жилийн ойн хүрээнд хуулийн төв байгууллагуудын албан хаагчдын дунд зохион байгуулсан “Өмгөөлөгчийн цом”-2023” шатрын тэмцээнд 24 баг оролцож дүнгээ гаргав. Монголын Хуульчдын холбоо гурван баг бэлтгэж оролцуулснаас 4 дүгээр байр эзэлсэн бахдам амжилт үзүүлсэн байна. Хууль зүйн шинжлэх ухаан, боловсролын хөгжлийг дэмжих хорооны тэргүүн, Фиде (А) олон улсын мастер Ц.Мөнхбат тоглосон өрөг бүртээ ялалт байгуулж, ширээндээ түрүүлсэн байна.