Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч П.Одгэрэл, Хуульчдын эрхийг хамгаалах хорооны дарга Ш.Алтангадас, хорооны гишүүн О.Чулуунцэцэг, Д.Дашмаа, н.Эрхэмбаяр, мэргэжилтэн Г.Хосцэцэг нар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт Прокурорын мэргэжлийн үйл ажиллагаа ба сэтгүүл зүй сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгээр прокурорын мэргэжлийн үйл ажиллагаанд тулгарч буй бэрхшээл, шийдвэрлэх боломжуудын талаар нээлттэй ярилцлаа.