Монголын Хуульчдын холбооны 10 жилийн ой, Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль батлагдан хэрэгжсэний 10 жилийн ойг тохиолдуулан хуульч, судлаач, эрх зүйчдийн дунд "Төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбооны дэргэдэх эвлэрүүлэн зуучлалын механизм", "Цахим эвлэрүүлэн зуучлалыг хөгжүүлэх эрх зүйн зохицуулалтын асуудал ба олон улсын туршлага" сэдэвт эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаанд оролцохыг урьж байна.
Хугацаа:
Илтгэлийг 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 17:30 цаг хүртэл mediation@judcouncil.mn цахим шуудангаар хүлээж авна.
Холбогдох утас: 77104949 (26)