Монголын Хуульчдын холбоо болон Сэтгэл санааны хохирогчдын холбоо 2023 оны 09 дүгээр сарын 13-ний өдөр хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичгийг Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл, Сэтгэл санааны хохирогчдын холбооны Удирдах Зөвлөлийн дарга С.Баянмөнх үзэглэлээ.
Тодруулбал хамтын ажиллагааны хүрээнд хууль, эрх зүйн чиглэлийн сургалт зохион байгуулах, эрдэм шинжилгээ судалгааны ажил хийх, иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх, гэм хорын эрх зүйн орчин төлөвшүүлэх, сэтгэл санааны хохирлыг барагдуулах, иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зэрэг асуудлаар хамтран ажиллахаар болов.
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО