2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл, Улаанбаатар хотын худалдааны танхимын дэргэдэх Үндэсний ба Олон улсын арилжааны арбитрын дарга Б.Хаш-Эрдэнэ нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, чиглэлийн талаар ярилцлаа.
Санамж бичгийн хүрээнд Монгол Улсын арбитрын эрх зүй, практикийг хөгжүүлэх, арбитрын эрх зүйн талаарх хуульчдын мэдлэг, ур чадвар, туршлагыг нэмэгдүүлэх, бизнесийн маргааныг шүүхийн бус аргаар хурдан шуурхай шийдвэрлэдэг болох, маргааныг олон ургалч, эрүүл хандлагаар, мэргэшсэн арбитрчаар таслуулах соёлыг хэвшүүлэхэд хувь нэмрээ оруулах зэргээр өргөн хүрээнд хамтран ажиллахаар болов.
Тус уулзалтад хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ш.Жолбарс, Үндэсний ба Олон улсын арилжааны арбитрын арбитрч, Монголын Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүн Б.Баасандорж нар оролцов.