2023 оны 09 сарын 09-ний өдөр Монголын Нотариатчидын танхимын Бүх гишүүдийн ээлжит хурал боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч, Хууль зүйн ухааны доктор (Ph.D) П.Одгэрэл оролцож хурлын үйл ажиллагаанд амжилт хүсэж үг хэллээ. Монголын Хуульчдын холбооны Зөвлөлийн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 29 дүгээр тогтоолоор “Нотариатын хөгжлийг дэмжих хороо” байгуулагдсантай холбогдуулан нотариатч мэргэжлээр ажиллаж буй хуульчдыг Монголын Хуульчдын холбооны Нотариатын хөгжлийг дэмжих хороогоороо дамжуулан холбооны үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг уриаллаа.