Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран ажиллана.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэлтэй нар албаны уулзалт хийлээ.

Уг уулзалтаар байгаль орчны хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хуулийн хэрэгжилтийн үр дагаварын үнэлгээ, хууль зүйн судалгааны ажил хийх талаар санал солилцож, энэ чиглэлээр МХХ-ны холбогдох хороод, судлаачдыг татан оролцуулах, цаашид үр дүнтэй хамтран ажиллах талаар ярилцав.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ байгаль орчны хуулийн хэрэгжилтийг нэг мөр сахин хангуулах, хууль захиргааны хэм хэмжээний актын давхардал хийдлийг арилгах, шинээр боловсруулж буй хуулийн төслүүдэд Хуульчдын Холбоотой хамтран ажиллах хүсэлтэй байгааг илэрхийлж, зарим хуулийн төсөлд хуульчдын саналыг авах, сайжруулах талаар тодорхой санал солилцов.

Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл дээрхи чиглэлээр хамтран ажиллах бүрэн боломжтойг тэмдэглээд байгаль орчны чиглэлээр мэргэшсэн хуульч бэлтгэх, тодорхой хууль тогтоомжийн боловсруулалт, хэлэлцүүлэг, судалгаа үнэлгээ хийхэд МХХ нь зохих хороодын үйл ажиллагаар дамжуулан дэмжлэг үзүүлэх боломжтойг илэрхийлэв.

Талууд МХХ-ны Захиргааны эрх зүйн хороо, Захиргааны эрх зүйн хорооны дэргэдэх Байгаль орчны эрх зүйн дэд хороогоор дамжуулан байгаль орчны салбарын хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлээр хууль тогтоомжийн төсөлд мэргэжлийн экспертийн санал, дүгнэлт өгөх, тодорхой кэйсүүд дээр тулгуурлан хууль тогтоомжийн төслийн болон хэрэгжилтийн дүн шинжилгээ хийх, байгаль орчны салбарын эрх зүйн зохицуулалтыг хөгжүүлэх талаар хуульчдын болон салбарын мэргэжилтнүүдийн дунд уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах зэрэг хэлбэрээр идэвхтэй хамтран ажиллахаар боллоо.

Уулзалтын төгсгөлд “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалын талаар танилцуулж, цаашид хамтран ажиллах хэлбэртэй холбоотой бусад асуудлыг хэлэлцэж ярилцлаа. Энэхүү хуулийн төслийн хүрээнд Захиргааны эрх зүйн хороотой хамтран нийт хуульчдын дунд хэлэлцүүлэг зохион байгуулахаар тогтов.

Тус уулзалтанд МХХ-ны Тамгын газрын дарга Ш.Жолбарс, Судалгааны төвийн судлаач Г.Оюунболд, Захиргааны эрх зүйн хорооны тэргүүн Т.Мөнх-Эрдэнэ, тус хорооны Удирдах зөвлөлийн гишүүд Ө.Эрдэнэ-Очир, Б.Баттогтох, Б.Анхбаяр, У.Болдхүү, Захиргааны эрх зүйн хорооны дэргэдэх Байгаль орчны эрх зүйн дэд хорооны зохицуулагч Р.Лхагвабаяр, Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүн, хуульч Д.Оросоо зэрэг хуульч, Байгаль орчин аялал жуулчлалын яамны холбогдох албан тушаалтнууд оролцлоо.

Энэ мэдээ танд ямар санагдав?
2
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР”-ӨӨР ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ АЖИЛЛАХ ХУУЛЬЧДЫГ БҮРТГЭЖ БАЙНА
1 цаг 58 мин
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2 цаг 0 мин
“LAW AND ECONOMICS” ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО
2 цаг 1 мин
ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДҮҮДИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
9 цаг 45 мин
ХАННС ЗАЙДЕЛИЙН САН, НЭЭЛТТЭЙ НИЙГЭМ ФОРУМЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
Уржигдар 16 цаг 50 мин
ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ
Уржигдар 15 цаг 32 мин
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-15 17:15
"BABSEACLE"-ИЙНХЭН АЗИЙН САН, IDLO-ЫН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА
2025-04-15 17:11
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ ДЭМЖИХ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРООНЫ ГИШҮҮДИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2025-04-11 13:51
"BABSEACLE"-ИЙНХЭН УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-14 17:47
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-14 16:49
АЗИЙН ПРО БОНО 13 ДАХЬ ЧУУЛГА УУЛЗАЛТЫГ МОНГОЛД ЗОХИОН БАЙГУУЛНА
2025-04-14 16:47
УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН 2 ГИШҮҮНИЙ СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ЦАХИМ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2025-04-14 10:50
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГНӨ
2025-04-11 16:33
ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛСАН ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2025-04-10 14:57
“МИНИЙ ДУРТАЙ ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙ” ЦУВРАЛ УУЛЗАЛТ БОЛЛОО
2025-04-10 14:01
 ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ЯАМТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2025-04-09 12:56
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2025-04-08 13:48
“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨГЖИЛ, ДЭЛХИЙН ЧИГ ХАНДЛАГА – ӨНГӨРСӨН, ОДОО, ИРЭЭДҮЙ” СЭДЭВТ УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2025-04-08 13:32
“LAW AND ECONOMICS” ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА
2025-04-07 09:57