2023 оны есдүгээр сарын 07-ны өдөр Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл, ШЕЗ-ийн дэргэдэх Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн дарга Т.Болормаа нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, цаашид хийж хэрэгжүүлэх, ажлын төлөвлөгөө, чиглэлийн талаар ярилцлаа.
Тус арга хэмжээнд Хуульчдын Холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл, ШЕЗ-ийн дэргэдэх Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн дарга Т.Болормаа, ШЕЗ-ийн дэргэдэх ЭЗЗ-ийн гишүүн Ц.Алтанцэцэг, Б.Энх-Эрдэнэ, Эвлэрүүлэн зуучлал хариуцсан референт Ц.Соёлмаа, Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ш.Жолбарс, Эвлэрүүлэн зуучлалыг дэмжих хорооны тэргүүн Д.Түмэнжаргал, ЭЗДХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Амарсанаа, Э.Одонтуяа, Э.Цолмон нар оролцов.
Санамж бичгийн хүрээнд бүх талын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туслалцаа үзүүлэх, мэдээлэл солилцох, сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний чиглэлээр хамтран ажиллах, сургагч багш бэлтгэх, эвлэрүүлэн зуучлагчдыг чадавхжуулах, Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль болон холбогдох дүрэм журмыг боловсронгуй болгох, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зэргээр өргөн хүрээнд хамтран ажиллахаар болов.