Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
ЗОХИСТОЙ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ДИЖИТАЛ ШИЙДЛИЙН ХАКАТОН 2023 ЗАРЛАГДЛАА!
ТХЗ-ийн 8 дахь зорилт болох "Зохистой хөдөлмөр ба эдийн засгийн өсөлт" зорилгын
хүрээнд Монгол Улсад залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг дижитал буюу
технологи ашиглан шийдвэрлэх, залуучуудад зориулсан зохистой хөдөлмөрийг дэмжих
шинэлэг шийдлүүдийг боловсруулж, турших, залуучуудын зохистой хөдөлмөр эрхлэх,
хөдөлмөрлөх эрхийг хамгаалахад тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх
зорилго бүхий хакатон (Бичил төслийн уралдаан) юм.
Хугацаа, байршил: 2023 оны 09 дүгээр сарын 22-нээс 09 дүгээр сарын 29-ний өдрүүдэд
Улаанбаатар хотод цахим болон танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдана.
Хэн оролцож болох вэ?: Энэхүү хакатон арга хэмжээнд сэтгүүл зүй, мэдээллийн
технологи (МТ), иргэний нийгэм (ИНБ), хувийн хэвшил, ажил олгогчид, ажилтны
төлөөллийн байгууллага болон МСҮТ-ийн оюутан залуус, багш ажилтнууд, залуучуудын
олонлог төлөөлөл зэрэг салбарын бүрийн залуучуудын бүлгүүдийг хамруулан 10 хүртэлх
багууд оролцох боломжтой. (2 баг нь орон нутгаас холбогдох зочид буудал болон
тээврийн зардлыг олгох боломжтой.)
Баг бүр доорх чиг үүрэг бүхий 4-5 гишүүдтэй байна. Бүрэлдэхүүндээ хөгжлийн
бэрхшээлтэй залуусын төлөөллийг хамруулсан багуудад шалгаруулалтын явцад давуу
байдал олгож, нэгдсэн арга хэмжээнд оролцуулахад тусгай хэрэглэгдэхүүнээр ханган,
хүртээмжтэй орчныг бүрдүүлэх чиглэлээр зохион байгуулагчдын зүгээс дэмжлэг
үзүүлнэ.
Төслийн сэдэв:
Хакатон нь Монгол Улсад залуучуудад зориулсан зохистой хөдөлмөрийг дэмжих,
хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, залуучуудын (МСҮТ-ийн
оюутнууд болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг оролцуулан) зайнаас суралцах
боломжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой гэж тодорхойлсон доорх дэд
сэдвүүдийн хүрээнд шинэлэг шийдлүүдийг боловсруулахад чиглэнэ.
Чиглэлүүд:
Сэдэв 1:
1. Хөдөлмөрийн тухай хуулийг сурталчлах, хууль эрх зүйн зөвлөгөө мэдээлэл
өгөх,
2. Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих,
3. Ногоон ажлын байрыг нэмэгдүүлэх,
4. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн соёлыг төлөвшүүлэх,
5. Ажил, амьдралын тэнцвэрийг хадгалах,
6. Жендерийн мэдрэмжтэй ажлын байр, байгууллагын соёлыг төлөвшүүлэх,
7. Албан бус эдийн засагт ажиллагч залуучуудын ажлын байрны баталгаа,
нийгмийн хамгааллыг сайжруулах,
8. Нийгмийн даатгалын үйлчилгээнд хамрагдалтыг сайжруулах,
9. Залуучуудын эвлэлдэн нэгдэх эрхийг хангуулах,
10. Тусгай хэрэгцээтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нь
Сэдэв 2:
1. Ажил мэргэжлийн зөвлөгөө өгөх, ажилд зуучлах зэрэг хөдөлмөр эрхлэлтийн
үйлчилгээг залуучууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд илүү хүртээмжтэй болгох,
1. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын оюутан залуучуудыг хөдөлмөр
эрхлэлтэд бэлтгэх чиглэлээр зайны сургалтад хамруулах
Хакатонд оролцох хүсэлтээ ирүүлсэн багуудаас материал бүрдүүлэлт, сэдвийн сонголтоос
хамааруулан шилдэг 10 багыг сонгож хөтөлбөрт хамруулна. Ингэхдээ зохион
байгуулагчдын зүгээс Улаанбаатар хот болон орон нутгаас ирүүлсэн хүсэлтүүдээс 2-р
сэдвийг сонгосон тус бүр 1 багийг хөтөлбөрийн шалгаруулалтад давуу байдал олгоно.
- Шалгаруулалт: Төслүүдийн шалгаруулалт 2023 оны 09 дугаар сарын 29-ний өдөр
зохион байгуулагдах ба10 багаас шилдэг 3 төслийг багийн шалгаруулна.
Шагналын сан:
1-р байр 2.000.000₮ (+ 2000$)
2-р байр 1.500.000₮ (+ 1000$)
3-р байр 1.000.000₮
 Бүртгэлийн хугацаа: 2023.09.20-ийг дуустал
Бүртгүүлэх: https://forms.gle/fiCAk7oW1vSFab8T6
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР”-ӨӨР ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ АЖИЛЛАХ ХУУЛЬЧДЫГ БҮРТГЭЖ БАЙНА
1 цаг 51 мин
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
1 цаг 53 мин
“LAW AND ECONOMICS” ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО
1 цаг 54 мин
ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДҮҮДИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
9 цаг 38 мин
ХАННС ЗАЙДЕЛИЙН САН, НЭЭЛТТЭЙ НИЙГЭМ ФОРУМЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
Уржигдар 16 цаг 50 мин
ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ
Уржигдар 15 цаг 32 мин
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-15 17:15
"BABSEACLE"-ИЙНХЭН АЗИЙН САН, IDLO-ЫН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА
2025-04-15 17:11
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ ДЭМЖИХ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРООНЫ ГИШҮҮДИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2025-04-11 13:51
"BABSEACLE"-ИЙНХЭН УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-14 17:47
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-14 16:49
АЗИЙН ПРО БОНО 13 ДАХЬ ЧУУЛГА УУЛЗАЛТЫГ МОНГОЛД ЗОХИОН БАЙГУУЛНА
2025-04-14 16:47
УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН 2 ГИШҮҮНИЙ СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ЦАХИМ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2025-04-14 10:50
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГНӨ
2025-04-11 16:33
ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛСАН ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2025-04-10 14:57
“МИНИЙ ДУРТАЙ ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙ” ЦУВРАЛ УУЛЗАЛТ БОЛЛОО
2025-04-10 14:01
 ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ЯАМТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2025-04-09 12:56
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2025-04-08 13:48
“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨГЖИЛ, ДЭЛХИЙН ЧИГ ХАНДЛАГА – ӨНГӨРСӨН, ОДОО, ИРЭЭДҮЙ” СЭДЭВТ УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2025-04-08 13:32
“LAW AND ECONOMICS” ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА
2025-04-07 09:57