Монголын Хуульчдын холбоо, Хууль зүйн үндэсний хүрээлэн, ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сан, Говь-Алтай болон Ховд аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд “Байгаль орчны хууль, эрх зүйн чиглэлээр эрх зүйн хөтчийг чадавхжуулах сургалт”-ыг Говь-Алтай аймагт 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр, Ховд аймагт 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр амжилттай зохион байгууллаа.
Сургалтыг Хууль зүйн ухааны доктор /PhD/, профессор Ц.Цэлмэг, Монголын Хуульчдын холбооны сургагч багш, хууль зүйн ухааны магистр Г.Оюунболд, ХЗҮХ-ийн арга зүйч багш, хууль зүйн ухааны магистр Д.Цэцэгдарь нар зааж, Говь-Алтай аймгийн 58, Ховд аймгийн 30 эрх зүйн хөтөч хамрагдсан байна.