Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
“Олон улсын Арилжааны арбитр”-ын сертификат олгох сургалт боллоо

Монголын Хуульчдын холбооны хүсэлтээр АНУ-ын Худалдааны яамны дэргэдэх Арилжааны эрх зүйн хөгжлийн хөтөлбөр (Commercial Law Development Program)-ийн дэмжлэгтэйгээр 2023 оны 04 дүгээр сарын 17, 18-ны өрүүдэд “Олон улсын Арилжааны арбитр”-ын сертификат олгох сургалтыг амжилттай зохион байгууллаа.

АНУ-ын Худалдааны яамны дэргэдэх Арилжааны эрх зүйн хөгжлийн хөтөлбөр (Commercial Law Development Program) нь хөгжиж буй улс орны бизнесийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тус хөтөлбөр хэрэгжиж буй орны хуульч, судлаач, төрийн албан хаагчдад зориулан арилжааны эрх зүйн чиглэлээр сургалт явуулах, бусад оронд хэрэгжсэн сайн жишгийг танилцуулах, нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг хууль зүйн техник туслалцаа үзүүлдэг.

Сургалтыг нээж Арилжааны эрх зүйн хөгжлийн хөтөлбөрийн зөвлөх Гришма Прадхан,  Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл нар үг хэллээ. Мөн сургалтын хөтөлбөрийн хүрээнд Монгол Улс дахь арбитрын эрх зүйн орчны талаар Монголын Олон улсын арбитрын арбитрч, МУИС-ийн ХЗС-ийн дэд профессор, доктор Т.Мэндсайхан илтгэл хэлэлцүүллээ. 

Сургалтыг Сингапур, Япон Улсад үйл ажиллагаа явуулдаг Shearman & Sterling, DLA Piper олон улсын хуулийн фирмийн хуульчид Эммануэл Жакоми, Тонм Андртотис, Артис Страпенис нар удирдан явуулав. Сургалтад өмгөөлөгч, прокурор, нотариатч, арбитрч, шүүгчдийн төлөөлөл 55 хуульч оролцсон бөгөөд сургалтад хамрагдсан хуульчдад сертификат гардууллаа. 

Цаашид Монголын Хуульчдын холбоо АНУ-ын Арилжааны эрх зүйн хөтөлбөртэй хамтран арилжааны арбитрын ахисан шатны сургалтыг хамтран зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР”-ӨӨР ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ АЖИЛЛАХ ХУУЛЬЧДЫГ БҮРТГЭЖ БАЙНА
Уржигдар 17 цаг 14 мин
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
Уржигдар 17 цаг 12 мин
“LAW AND ECONOMICS” ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО
Уржигдар 17 цаг 11 мин
ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДҮҮДИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
Уржигдар 09 цаг 27 мин
ХАННС ЗАЙДЕЛИЙН САН, НЭЭЛТТЭЙ НИЙГЭМ ФОРУМЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-16 16:50
ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2025-04-16 15:32
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-15 17:15
"BABSEACLE"-ИЙНХЭН АЗИЙН САН, IDLO-ЫН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА
2025-04-15 17:11
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ ДЭМЖИХ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРООНЫ ГИШҮҮДИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2025-04-11 13:51
"BABSEACLE"-ИЙНХЭН УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-14 17:47
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-14 16:49
АЗИЙН ПРО БОНО 13 ДАХЬ ЧУУЛГА УУЛЗАЛТЫГ МОНГОЛД ЗОХИОН БАЙГУУЛНА
2025-04-14 16:47
УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН 2 ГИШҮҮНИЙ СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ЦАХИМ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2025-04-14 10:50
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГНӨ
2025-04-11 16:33
ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛСАН ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2025-04-10 14:57
“МИНИЙ ДУРТАЙ ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙ” ЦУВРАЛ УУЛЗАЛТ БОЛЛОО
2025-04-10 14:01
 ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ЯАМТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2025-04-09 12:56
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2025-04-08 13:48
“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨГЖИЛ, ДЭЛХИЙН ЧИГ ХАНДЛАГА – ӨНГӨРСӨН, ОДОО, ИРЭЭДҮЙ” СЭДЭВТ УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2025-04-08 13:32
“LAW AND ECONOMICS” ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА
2025-04-07 09:57