Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
Эмгэнэл

  Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч Зундуйн Алтангэрэл нь 2023 оны 04-р сарын   04-ний өдөр зуурдаар таалал төгсөж, бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

 З.Алтангэрэл нь Монголын Хуульчдын холбоо үүсгэн байгуулагдсан цагаас Холбооны үйл ажиллагаанд   идэвх, санаачилгатай оролцож, Монголын Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүнээр хоёр удаа   улиран сонгогдсон ажил хэрэгч, манлайлагч хуульчдын нэг байсан билээ. Тэрээр Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааг /Про боно/ Хуульчдын холбоонд нэвтрүүлж, түгээн дэлгэрүүлэх ажлыг эхлүүлсэн бөгөөд Хуульчдын холбооны Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх асуудал эрхэлсэн хорооны Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байв. 

З.Алтангэрэл нь 1962 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод төрсөн. 1969-1679 онд 12-р дунд сургууль бүрэн дунд, 1983-1989 онд ОХУ-ын Эрхүүгийн Их сургуулийг эрх зүйч, 1996-1998 онд Удирдлагын академийг бизнесийн удирдлагын арга зүйч, 2008 онд ОХУ-ын Эрхүүгийн Их сургуулийг магистраар тус тус суралцаж төгсжээ.

З.Алтангэрэл нь 1993 оноос хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй 30 жил хуульч, өмгөөлөгчөөр ажилласан юм.

Тэрээр хууль зүйн өндөр мэдлэгтэй, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг хамгаалах үйлсэд оюун санаа, бие сэтгэлээ зориулсан, өмгөөлөгчийн ёс зүйг чанд сахиж ажилладаг, ажлын өндөр дадлага туршлагатай, зарчимч зан чанартай, хамт олныхоо дунд нэр хүндтэй, үлгэр жишээч, төлөв төвшин, тэргүүний мэргэшсэн хуульчдын нэг байлаа.

Хууль зүйн салбарт оруулсан түүний хувь нэмэр, хөдөлмөр зүтгэлийг үнэлж, 2004 онд “Өмгөөлөгчийн алдар”, 2005 онд “Хууль зүйн албаны тэргүүн”, 2011 онд Төрийн дээд шагнал “Алтан гадас, 2012 онд “Тэргүүний өмгөөлөгч”, 2016 онд Монголын Хуульчдын холбооны "Хүндэт тэмдэг"-ээр, 2017 онд “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор тус тус шагнаж байв.

Хуульч, өмгөөлөгч З.Алтангэрэлийн ухаалаг, хүнлэг, авьяаслаг, ажил хэрэгч, тусархаг, нөхөрсөг, төлөв төвшин гэгээн дүр төрх нь Монголын Хуульчдын холбооны нийт гишүүн хуульчдын сэтгэл зүрхэнд хоногшин үлдэх болно.

 Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

               

МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО

ХУУЛЬЧИЙН НИЙТЭД ТУСТАЙ МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРОО

ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОРОО

 

 

 

Холбоотой мэдээлэл
5 Сэтгэгдэл
2023-04-13 08:13
харамсалтай юмаа. Гүн эмэгнэл илэрхийлье
2023-04-13 08:13
харамсалтай юмаа. Гүн эмэгнэл илэрхийлье
2023-04-13 08:13
харамсалтай юмаа. Гүн эмэгнэл илэрхийлье
2023-04-13 08:13
харамсалтай юмаа. Гүн эмэгнэл илэрхийлье
2023-04-13 08:13
харамсалтай юмаа. Гүн эмэгнэл илэрхийлье
ШИНЭ МЭДЭЭ
“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР”-ӨӨР ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ АЖИЛЛАХ ХУУЛЬЧДЫГ БҮРТГЭЖ БАЙНА
Уржигдар 17 цаг 14 мин
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
Уржигдар 17 цаг 12 мин
“LAW AND ECONOMICS” ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО
Уржигдар 17 цаг 11 мин
ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДҮҮДИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
Уржигдар 09 цаг 27 мин
ХАННС ЗАЙДЕЛИЙН САН, НЭЭЛТТЭЙ НИЙГЭМ ФОРУМЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-16 16:50
ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2025-04-16 15:32
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-15 17:15
"BABSEACLE"-ИЙНХЭН АЗИЙН САН, IDLO-ЫН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА
2025-04-15 17:11
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ ДЭМЖИХ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРООНЫ ГИШҮҮДИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2025-04-11 13:51
"BABSEACLE"-ИЙНХЭН УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-14 17:47
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-14 16:49
АЗИЙН ПРО БОНО 13 ДАХЬ ЧУУЛГА УУЛЗАЛТЫГ МОНГОЛД ЗОХИОН БАЙГУУЛНА
2025-04-14 16:47
УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН 2 ГИШҮҮНИЙ СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ЦАХИМ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2025-04-14 10:50
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГНӨ
2025-04-11 16:33
ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛСАН ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2025-04-10 14:57
“МИНИЙ ДУРТАЙ ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙ” ЦУВРАЛ УУЛЗАЛТ БОЛЛОО
2025-04-10 14:01
 ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ЯАМТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2025-04-09 12:56
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2025-04-08 13:48
“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨГЖИЛ, ДЭЛХИЙН ЧИГ ХАНДЛАГА – ӨНГӨРСӨН, ОДОО, ИРЭЭДҮЙ” СЭДЭВТ УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2025-04-08 13:32
“LAW AND ECONOMICS” ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА
2025-04-07 09:57