Монголын Хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хорооноос "Захиргааны хэргийн шүүхийн түүх ба шилдэг хуульчдын эрэлд" сэдэвт өглөөний уулзалтыг 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр зохион байгууллаа.
Тус уулзалтын панелистаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Отгончимэг оролцов. Монгол Улсад захиргааны хэргийн шүүхийг үүсгэж хөгжүүлсэн түүхийг залуу хуульч, эрх зүйч, оюутнуудад эргэн сануулж, ирээдүйд захиргааны хэргийн шилдэг шүүгч болох хүсэл мөрөөдөлтэй хуульч нарт анхаарах асуудлуудын талаар үнэтэй зөвлөмж хэллээ. Цуврал уулзалтдаа идэвхтэй оролцдог хүмүүстээ, бас хүрэлцэн ирж сонирхолтой яриа өрнүүлсэн Н.Отгончимэг Танд баярлалаа!
Цаг заваа зарцуулан хүрэлцэн ирсэн нийт хуульч, эрх зүйч нартаа баярлалаа. Цаашид энэхүү уулзалтыг цуврал байдлаар зохион байгуулах тул сонирхсон сэдвээр уулзалт зохион байгуулах саналтай хуульчид хорооны мэргэжилтэн Г.Хосцэцэгт хандана уу.