Монголын Хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хорооноос “Захиргааны байгууллагаас иргэний хувийн мэдээлэл ашиглах, боловсруулахтай холбоотой зарим асуудал” сэдэвт өглөөний уулзалтыг 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр зохион байгууллаа.
Тус уулзалтын панелистаар Өмгөөллийн “Номин энд Адвокатс” ХХН-ийн партнер Б.Амарбат оролцсон. Мөн захиргааны эрх зүйн чиглэлээр ажиллаж буй хуульч, судлаач, эрх зүйч нар оролцож сонирхолтой яриа өрнүүллээ. Цаг заваа зарцуулан хүрэлцэн ирсэн нийт хуульч, эрх зүйч нартаа баярлалаа. Цаашид энэхүү уулзалтыг цуврал байдлаар зохион байгуулах тул сонирхсон сэдвээр уулзалт зохион байгуулах саналтай хуульчид хорооны мэргэжилтэн Г.Хосцэцэгт хандана уу.
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРОО