Монголын Хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хорооноос “Төлөвлөлтийн эрх зүй яагаад чухал байдаг вэ? /Гадаадын шүүхийн кейс дээр ярилцъя/” сэдэвт өглөөний уулзалтыг 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр зохион байгууллаа.
Тус уулзалтын панелистаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүгч, Захиргааны эрх зүйн хорооны тэргүүн Т.Мөнх-Эрдэнэ оролцов. Мөн захиргааны эрх зүйн чиглэлээр ажиллаж буй хуульч, судлаач, эрх зүйч нар оролцож сонирхолтой яриа өрнүүллээ. Цаг заваа зарцуулан хүрэлцэн ирсэн нийт хуульч, эрх зүйч нартаа баярлалаа. Цаашид энэхүү уулзалтыг цуврал байдлаар зохион байгуулах тул сонирхсон сэдвээр уулзалт зохион байгуулах саналтай хуульчид хорооны мэргэжилтэн Г.Хосцэцэгт хандана уу.