Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод төрийн цахим шилжилтийг хэрэгжүүлэх зорилго дэвшүүлэн ажиллаж байгаа энэ үед Монголын Хуульчдын холбооны Тамгын газар Иргэний эрх зүйн хорооны санаачилгаар Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, гэрчилгээг блокчэйн технологи ашиглан бүртгэх ажлыг "Корекс" ХХК-тай хамтран 2023 оны 2 дугаар сард багтаан хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
Даатгал болон боловсролын салбарт ашиглагдаж буй блокчэйн технологийг нэвтрүүлснээр хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн бүртгэл, баталгаажуулалт шинэ түвшинд гарч мэдээллийн аюулгүй байдлыг хангасан цахим үйлчилгээ бий болохын сацуу мэдээллийн бүрэн бүтэн, нууцлагдсан, хүртээмжтэй байдлын баталгаа нэмэгдэх бөгөөд тус холбооны гишүүн хуульч нь өөрийн тодорхойлолт, мэдээлэл, лавлагааг орон зай, цаг хугацаанаас үл хамаарч цахимаар авах боломж бүрдэх юм.
.