"Иргэний эрх зүй" подкастын энэ дугаарын зочноор Өмгөөллийн Фиделитас Партнерс ХХН-ийн өмгөөлөгч Б.Уянга, хөтлөгчөөр Өмгөөллийн Фиделитас Партнерс ХХН-ийн өмгөөлөгч Э.Энхцэцэг нар оролцож "Гэр бүлийн эрх зүй дэх гэрээ" сэдвээр ярилцлаа.
Агуулгын хүрээнд гэрлэлтийн гэрээ, тэжээн тэтгэх тухай гэрээ болон хүүхэд асран хүмүүжүүлэх гэрээ, түүний ач холбогдол, хэлбэр, агуулгад тавигдах шаардлага, зохицуулах харилцааны онцлог, практикт тулгарч буй анхаарах асуудлуудыг хөндөж ярилцав.