Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл Монголын Нотариатчдын танхимын Ерөнхийлөгч Ч.Баянжаргалыг өнөөдөр хүлээн авч уулзаж, цаашдын хамтын ажиллагааны чиглэл, төлөвлөгөөг тодорхойллоо. Мөн Монголын Нотариатчдын танхимын Ерөнхийлөгч Ч.Баянжаргал Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдсон Хууль зүйн ухааны доктор П.Одгэрэлд баяр хүргэн, ажлын амжилт хүслээ.