Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл Монголын Өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч Б.Оюу-Эрдэнийг хүлээн авч уулзан 2023 оны хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлов. Энэ хүрээнд холбоод ирэх ондоо хуульч, өмгөөлөгчдийн эрх ашгийг хамгаалах, эрх зүйн байдлыг дээрдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар боллоо.
Мөн Монголын Өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч Б.Оюу-Эрдэнэ Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэлд Ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргэж, амжилт хүслээ.