Нээлттэй Нийгэм Форум, Хууль зүй дотоод хэргийн яам, Хууль зүйн туслалцааны төв, Монголын хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо хамтран “Эрүүгийн процесст хууль зүйн туслалцаа авах эрхийг хангах нь” сэдэвт хэлэлцүүлгийг 2022 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр Блю Скай зочид буудлын Эмералд танхимд зохион байгуулах гэж байна. Тус хэлэлцүүлгээр эрүүгийн процесс дэх эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, санал зөвлөмж гаргах юм.