Монголын Хуульчдын холбооны тавдугаар их хурал 2022 оны арванхоёрдугаар сарын 10-нд болно. Тус хурлаар Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийг сонгох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэх бөгөөд ерөнхийлөгчид Шагдарсүрэнгийн Алтангадас, Бямбацогтын Алтаншагай, Ганбатын Батзаяа, Лхагвасүрэнгийн Галбаатар, Пүрэвдолгорын Одгэрэл, Чинзоригийн Өнөржаргал, Мөнхцэцэгийн Шинэбаяр нарын хуульчид нэрээ дэвшүүлээд байна.